Монголын анхны крипто мэдээний сайт

Нэгэн хэрэглэгч 2,89 BTC шилжүүлэхдээ 4 BTC-ны хураамж төлжээ

2024-01-17


Хэрэглэгч нэг BTC шилжүүлэг хийхдээ 174,000 долларын хураамж төлжээ. Тодруулбал 2024 оны 1-р сарын 16-ны өдөр автомат хяналтын үйлчилгээнүүд 826032 блок дээр ер бусын BTC гүйлгээг бүртгэсэн. Хэн нэгэн 2,89 BTC шилжүүлэхийн тулд 4,03 BTC-ээс дээш төлбөр төлжээ. 

Криптовалютын нийгэмлэгийн сонирхогчид BTC данс эзэмшигч нь шилжүүлэг хийснийхээ төлөө 4 BTC-ээс дээш төлбөр төлөхөд юу нөлөөлсөн болох талаар өөрсдийн таамаглалыг дэвшүүлж байгаа аж. Олонхи нь энэ үйл ажиллагаа нь мөнгө угаахтай холбоотой байх эсвэл хэн нэгэн яаран сандран буруу параметрүүдийг тавьсан гэж таамаглаж байна.

Энэ нь 2023 оны есдүгээр сараас хойш гүйлгээний хураамжинд 100,000 гаруй ам.доллараас дээш төлж байгаа гурав дахь удаагийн өндөр гүйлгээний төлбөр болж байгааг онцлох нь зүйтэй.