Монголын анхны крипто мэдээний сайт

Терраформ, До Квоны шүүх хурлыг 3-р сар хүртэл хойшлууллаа

2024-01-18


Холбооны шүүгч До Квон өөрийн биеэр хүсэлт гаргасны дагуу Терраформ лаборатори дээр гаргасан АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын нэхэмжлэлийг гуравдугаар сар хүртэл хойшлуулахыг тушаажээ.


Тодруулбал Шүүгч Жед Ракофф Нью-Йоркийн өмнөд дүүргийн шүүхэд 1-р сарын 16-нд товлосон SEC-ийн нэхэмжлэлтэй Терраформ лабораторийн шүүх хурлын товыг 3-р сарын 25-нд шилжүүлжээ. Квоныг Монтенегрогоос шилжүүлэн өгч, шүүх хуралд өөрийн биеэр оролцох байсан ч Квон шилжүүлэн өгөх ажиллагаа удаж байгаа улмаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргасан юм.


2023 оны 2-р сард SEC-ийн зүгээс Терраформ болон Квон нарт ял тулгаснаас хойш жилийн дараа буюу 1-р сарын 29-нд шүүх хурал эхлэхээр төлөвлөөд байсан. Тэднийг "олон тэрбум долларын крипто хөрөнгийн үнэт цаасны луйврыг" зохион байгуулсан гэж буруутгасан билээ. 


Террагийн экосистем 2022 оны тавдугаар сард сүйрсэн бөгөөд үүний дараа Квон хаана байгаа нь тодорхойгүй байв. Монтенегрогийн эрх баригчид Terraform Labs-ийн үүсгэн байгуулагчийг хуурамч бичиг баримт ашигласан хэргээр 2023 оны гуравдугаар сард баривчилж, дөрвөн сар хорих ял оноосон. Одоогийн байдлаар АНУ болон Монтенегрогийн хооронд шилжүүлэн өгөх ажиллагаа үргэлжилж байгаа тул тэрээр тус улсад хэвээр байна.