Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто мэдрэмжийн индекс 100 хоногийн доод түвшинд хүрэв

2024-01-24


АНУ-д спот арилжааны сан (ETFs) батлагдсаны дараа биткойны ханш унасаар байгаа тул Crypto Fear & Greed Index сүүлийн 100 хоногийн доод түвшинд хүрчээ.


1-р сарын 24-нд индекс 48 оноо болж буурч, "Төвийг сахисан" мэдрэмжийн мужид багтсан нь өмнөх өдрөөс хоёр пунктээр буурч, өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс "Шунал" гэсэн сэтгэл хөдлөлөөс 15 нэгжээр буурсан байна. 


Хамгийн сүүлд 2023 оны 10-р сарын 16-нд биткойн 28,500 ам.доллараас дээш арилжаалж байх үед 47 оноо авч байжээ.  


Уг индекс нь өдөр бүр крипто зах зээлийн төлөв байдлыг үнэлэхийн тулд зах зээлийн үндсэн үзүүлэлтүүдийн мэдээллийг цуглуулж, жинлэнэ. Үүнд тогтворгүй байдал (25%), зах зээлийн эрч хүч ба хэмжээ (25%), сошиал медиа (15%), судалгаа (15%), Bitcoin-ийн давамгайлал (10%) ба чиг хандлага (10%).


1-р сарын 8-нд биткойны үнэ сүүлийн хоёр жилийн дээд цэгтээ буюу бараг 47,000 ам.долларт хүрсэн бөгөөд ETF-ийн шинэ бүтээгдэхүүний жагсаалт батлагдсанаас хойш үнэ 40,000 доллараас доош болтлоо буурчээ.


Зах зээл ETF-ийн зөвшөөрлийг өөдрөгөөр харж байгаа тул 10-р сарын сүүлчээс эхлэн "Шуналын" бүс нутагт сэтгэл хөдлөл хүчтэй байгааг индекс харуулсан.


Энэ нь 1-р сарын 1-ний өдөр буюу хэд хэдэн биткойны санг баталсны маргааш 76 оноонд хүрсэн бөгөөд 2021 оны 11-р сарын 11-нд 77 оноо авснаас хойшхи хамгийн өндөр оноо буюу биткойны бүх цаг үеийн дээд амжилт нь 69,000 ам.доллар болсны маргааш уг түвшинд хүрч байсан юм.