Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2024-01-29


Биткойны үнэ 1-р сарын 28-нд бүртгэгдсэн 42,700 долларын түвшнээс ойролцоогоор 1%-иар буурч, ойролцоогоор 42,000 ам.долларт арилжаалагдаж байна. Амралтын өдрүүдэд хөрөнгийн үнэ харьцангуй тайван байсан ба 42000 долларыг идэвхитэй хамгаалж байна.


Сүүлийн 10 хоногт BTC-ийн алткойн дээрх ноёрхол нэмэгдэж, одоогоор 52.4% болжээ. 


Ихэнх алткойнууд биткойны хөдөлгөөнийг дуурайж байгаа бөгөөд ямар ч мэдэгдэхүйц хэлбэлзэл ажиглагдаагүй. Conflux (CFX) болон Sui (SUI) нь өнөөдөр 10% ба 3% -иар тус тус өссөн цөөн тооны үл хамаарах зооснуудын нэг юм.


Solana (SOL) өдөрт ердөө 0.2%-иар өссөн ба долоо хоногт 10%-иар өсөж үнийг нь 100 долларын тэмдэгт ойртуулсан байна.


ETH, XRP, ADA, BCH зэрэг бусад тэргүүлэх алткойнууд бага зэрэг улаан өнгөтэй байна. 


Сүүлийн 24 цагийн дотор криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 0.6%-иар буурч, одоогоор 1.7 их наяд доллар болжээ.