Монголын анхны крипто мэдээний сайт

Европын оршин суугчдын 73% нь криптогийн ирээдүйд итгэлтэй байна

2024-01-30


Европын оршин суугчдын дийлэнх нь криптовалютын салбарын ирээдүйн талаар өөдрөг, итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Франц, Итали, Испани, Шведийн хэрэглэгчдэд чиглэсэн Binance судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчдын 73 орчим хувь нь дижитал хөрөнгийн ирээдүйн талаар эерэг хандлагатай байна.


Өөдрөг үзлийн чиг хандлага


Дэлхийн хамгийн том крипто бирж 2023 оны 10-р сарын 14-өөс 11-р сарын 8-ны хооронд сонгогдсон улс орнуудын 10,498 иргэнээс санал асуулга явуулсан. Үр дүн нь крипто хөрөнгийг ирээдүйд онцгойрно гэсэн ба хэрэглээ нэмэгдэж, ашиг тус нэмэгдэх хандлагатай гэж харуулжээ. 


Оролцогчдын 73% нь криптогийн ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байгаагаа илэрхийлсэн бол 55% нь дижитал хөрөнгөтэй харьцдаг гэдгээ мэдэгджээ.


Энэ нь крипто болон блокчэйн технологийн хүлээгдэж буй өсөлт, хэрэглээг эерэгээр харж, зах зээлд тууштай итгэлтэй байгааг харуулж байна. 


Дижитал хөрөнгийн үндсэн хэрэглээний талаар асуухад судалгаанд оролцогчдын 34% нь хөрөнгийг урт хугацааны арилжаанд, 26% нь хадгаламжид, 13% нь өдрийн арилжаанд, 9% нь худалдан авалтад крипто ашигладаг гэжээ. 


Мөн судалгаанд оролцогчдын 55% нь өдөр тутмын худалдан авалтдаа криптовалют ашигладаг бол 10% нь долоо хоног бүр крипто валют худалдан авдаг байна.