Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2024-01-30


Өнгөрсөн амралтын өдрүүд болон шинэ долоо хоногийн эхний өдөр үнэ нь 41,000-аас 42,500 долларын хооронд хэлбэлзэж байсан биткойны хувьд харьцангуй нам гүм байлаа.

Гэсэн хэдий ч, өнөөдрийн эхээр биткойн 43,600 долларт хүрч олон өдрийн дээд түвшинд хүрчээ. Удалгүй хөрөнгийн үнэ бага зэрэг буурч ойролцоогоор 43,400 долларт арилжаалагдаж байна. 

Биткойны зах зээлийн үнэлгээ өсөж 850 тэрбум долларт хүрэв. Түүний алткойны давамгайлал 52.6% болжээ. 

Өнөөдөр (1-р сарын 30-ны өдөр) ихэнх тэргүүлэгч алткойнууд нилээдгүй өсөв. SOL 6%-иар өсч, 100 долларын зорилтот түвшинд хүрч чадсан бол Карданогийн ADA үнэ 8%-иар өсөж, 0,53 доллар болов. 

Үүний зэрэгцээ, Sui (SUI) нь 1.64 долларт хүрч, бүх цаг үеийн дээд амжилтад хүрсэн. Түүний зах зээлийн үнэлгээ 1.8 тэрбум долларт хүрч, 48 дахь том дижитал хөрөнгийн жагсаалтад орсон байна.

Ethereum (ETH), Ripple (XRP), Avalanche (AVAX), Dogecoin (DOGE), Polkadot (DOT), Polygon (MATIC) зэрэг бусад томоохон алтууд ч гэсэн илүү даруухан байдлаар ногоон өнгөтэй байна.

Сүүлийн 24 цагийн дотор криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ ойролцоогоор 50 тэрбум доллараар нэмэгдэж, одоогийн байдлаар 1.75 их наяд доллартай тэнцэж байна.