Монголын анхны крипто мэдээний сайт

Lady Apes NFT нь OpenSea-ийн шилдэг 10-т багтлаа

2022-07-26


Lady Apes хэмээх NFT нь одоо дэлхийн хамгийн том NFT зах зээл болох OpenSea дахь хамгийн алдартай цуглуулгуудын нэг болжээ.

Энэхүү цуглуулга эцэст нь OpenSea-ийн шилдэг 10-т багтаж, платформ дээрх трэнд болж буй цуглуулгуудын жагсаалтад багтсан байна.

Lady Apes (LAC) нь Bored Apes Yacht Club (BAYC) болон Azuki зэрэг хамгийн их алдаршсан NFT цуглуулгуудын хэрэглэгчдийг өөртөө татаж эхлэв. Одоогоор 140 гаруй NFT сонирхогчид Lady Apes-ийг эзэмшиж байна.

Одоогийн шал үнэ 1.33 ETH байгаа бол нэг NFTхамгийн өндөр төлсөн үнэ нь 4.7896 ETH байна.

Сонирхуулхад, Lady Ape Club (LAC) цуглуулга нь металл хүрэм, гоёмсог хувцас өмссөн хээнцэр сармагчингуудын эмэгтэй хувилбаруудыг багтаасан болно.