Монголын анхны крипто мэдээний сайт

FOMC хурлын дараа биткойны ханш уналаа

2024-02-01


Лхагва гарагт АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. 


Тодруулбал 1-р сарын 31-нд болсон Холбооны нээлттэй зах зээлийн хорооны хэвлэлийн бага хурлын үеэр ХНС-ийн нөөцийн зөвлөл бодлогын хүүг 5.25%-5.50% хэвээр хадгална гэж зарлав. Гэсэн хэдий ч уг хурлын дараа Жероме Повелл 3-р сард хүүг бууруулах магадлал бараг байхгүй гэж мэдэгдсэн ба үүний дараа биткойны ханш унаж эхэлжээ.


IG Markets-ийн шинжээч Тони Сайкамор ХНС-ийн хатуу хүүгийн бодлого нь НУ-ын хөрөнгийн бирж, биткойн зэрэг эрсдэлтэй хөрөнгийн хувьд асуудал үүсгэж болзошгүй юм гэв.


FOMC-ийн мэдэгдлийн дараа биткойны үнэ 2.2%-иар бага зэрэг буурч, одоогоор 42,590 доллараар арилжаалагдаж байгаа боловч TradingView-ийн мэдээллээр долоо хоногийн турш 7%-иар өссөн хэвээр байна.