Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2024-02-02


Бизнесийн долоо хоногийг биткойн эрчтэй эхлүүлж 43,750 долларт хүрэв. 


Гэсэн хэдий ч АНУ-ын Холбооны Нөөцөөс мөнгөний бодлогынхоо талаарх зарласнаар лхагва гарагт 42000 хүртэл унав. 


Харин өнөөдрийн байдлаар биткойн өдөрт 3% өсөж, 43,000 доллараас дээш арилжаалагдаж байна. Зах зээлийн үнэлгээ нь 840 тэрбум доллараас дээш гарсан бол давамгайлал нь 51.1% болжээ. 


Ихэнх алткойнууд өчигдөр уналтад орсон ч өнөөдөр ногоон өнгөтэй болжээ. Ethereum болон Binance Coin нь 2%-ийн өсөлтийн дараа тус тус 2300 болон 300 доллараас дээш гарсан байна. Солана өдөрт 5.5%-ийн мэдэгдэхүйц өсөлтийн дараа 100 доллар руу буцаж ирэв.


Chainlink 16%-иар огцом өсөж ойролцоогоор 18 доллараар арилжаалагдаж байна. ICP болон IMX нарын өсөлтийг мөн дурьдах хэрэгтэй. 


Крипто зах зээлийн нийт үнэлгээ нь нэг шөнийн дотор 30 тэрбум долларын ашиг олж, 1.650 их наяд доллар болжээ.