Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2024-02-13


Амралтын өдрүүдээр богино хугацааны бууралт хийсний дараа даваа гарагийн өглөө биткойны үнэ өсч эхэлсэн ба 49,000 долларт хүрэв. Гэсэн хэдий ч өчигдөр хоёр жил гаруй хүлээсний эцэст анхдагч криптовалютын ханш 50,000 долларыг давж, 50,400 долларын олон жилийн оргилд хүрчээ. Одоогийн байдлаар бага зэрэг буурсан ч энэ шугамаас дээгүүр хэвээр байна. Зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд долларт ойртсон бол давамгайлал нь 52.4% болжээ. 

Ихэнх алткойнууд нилээд өсөлттэй байна. Хоёр дахь том дижитал хөрөнгө нь нэг өдрийн дотор 7%-иар өссөн бөгөөд одоо сард 2,650 доллараас дээш арилжаалагдаж байна. SOL 8%-иар өсч, 115 долларт ойртлоо.

Avalanche, MATIC, Toncoin мөн сүүлийн 24 цагийн дотор 5%-иас илүү өссөн байна. Binance Coin, Ripple, Cardano, Dogecoin, Polkadot, Tron, LINK нар ч гэсэн илүү даруухан мөртлөө ногоон өнгөтэй байна.

ORDI (14%), RNDR (12%), BEAM (12%), 1000SATS (11%), GNO (11%) зэрэг алткойнууд илүү өндөр өсчээ.

Өчигдрөөс хойш криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 80 тэрбум доллараар өсч, 1.9 их наяд долларт хүрлээ.