Монголын анхны крипто мэдээний сайт

АНУ-ын 1-р сарын инфляци хүлээлтээс өндөр гарлаа

2024-02-15


2-р сарын 13-ны өдөр биткойны үнэ АНУ-ын хэрэглээний үнийн индекс (ХҮИ) хүлээгдэж байснаас илүү өндөр өсөлттэй хэвлэгдсэний дараа 4.5%-иар буурсан. CPI буюу хэрэглэгчдийн зах зээлийн сагсны үнийн дундаж өөрчлөлтийг хэмждэг үнийн индексийг харуулсан, бараа, үйлчилгээг жигнэлсэн дүн юм. Жилийн инфляци 3.1%-д хүрсэн нь зах зээлийн 2.9%-иар өснө гэсэн хүлээлтээс өндөр байсан юм.

ХҮИ-ийн өөссөн тайлангийн үр дүнд зах зээлд оролцогчид АНУ-ын Холбооны нөөцийн сан 3-р сард бодлогын хүүгээ бууруулах найдварыг буцааж, криптовалют гэх мэт эрсдэлтэй хөрөнгө унана гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэсэн бөгөөд үүний дараахан биткойн унаж эхэлсэн. 

Гэсэн хэдий ч энэ уналтаас эргэн сэргэж биткойн одоогийн байдлаар 52,000 доллараар арилжаалагдаж байна.