Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2024-02-16


Даваа гаригт BTC 50,000 доллараас дээш өссөн ба өчигдөр 51,000 доллар, бүр 52,000 доллар руу авирав.

Үүгээр ч зогсохгүй биткойн 2021 оны сүүлчээс хойш анх удаа 52,900 долларын ханшинд хүрчээ. Одоогийн байдлаар бага зэрэг унасан ч 52,000 доллараас дээш байна. 

Дунд алткойнуудаас Uniswap 7% -иар өсөж, UNI одоо 7.5 долларт хүрчээ. 

Binance Coin, Ripple, Cardano, Polygon зэрэг томоохон алткойнуудаас хамгийн их ашиг өсөв. BNB 3%-иар өссөн ба одоо 2022 оны 11-р сард FTX-Binance үйл явдлаас хойш анх удаагаа 350 доллараас дээш арилжаалагдаж байна. XRP $0.56 хүртэл, ADA $ 0.6, MATIC $ 0.9-ээс дээш байна.

Үүний эсрэгээр, Солана, Аваланч нар ойролцоогоор 4%-иар буурч, $110 (SOL) болон $40 (AVAX) болжээ. 

Дунд болон доод түвшний арилжааны зах зээлийн үнэлгээ багахан буурсан хэдий ч CoinGecko дээр криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд доллараас дээш хэвээр байна.