Монголын анхны крипто мэдээний сайт

4-р улиралд Robinhood-ийн орлогын тайлан хүлээлтийг давлаа

2024-02-19


Robinhood-ийн улирлын орлогын тайлан өчигдөр гарсан ба энэ удаад хүлээлтийг дахин давлаа.

Ерөнхийдөө 2023 оны 4-р улиралд Robinhood-ийн жилийн цэвэр орлого 24%-иар нэмэгдэж, нийт 471 сая доллар болж, шинжээчдийн 454.7 сая долларын дундаж таамаглалаас давсан байна.

Нэг хэрэглэгчдэд ногдох дундаж орлого 23% болсон нь хэрэглэгчдийн зах зээлд итгэх итгэл өнгөрсөн улиралд өссөнийг харуулж байна. Нэгж хувьцааны ашиг 0.03 ам.доллар болсон нь хувьцааны алдагдал 1 центээр буурна гэж таамаглаж байсан зарим шинжээчийн таамаглалыг давжээ. 

Арилжааны бус орлогын эх үүсвэр нь  Robinhood-ийн орлогод ихээхэн нөлөөлсөн бөгөөд Алтан гишүүнчлэл, Sherwood Media захиалга болон бусад орлогын урсгал өнгөрсөн жилээс 30%-иар өссөн байна.

Үүний зэрэгцээ Robinhood нийт зардлаа 17%-иар бууруулж, 2023 онд ашиглалтын зардалд ердөө 445 сая ам.доллар зарцуулжээ.