Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2022-07-27


Хөрөнгө оруулагчид макро эдийн засгийн тодорхойгүй байдал болон АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мэдэгдлийг хүлээж буйн улмаас мягмар гаригт криптовалютууд буурлаа.

Биткойны үнэ саяхан 21,200 доллараар арилжаалагдаж байсан ч өдрийн өмнөөс 5%-иар буурсан хэвээр байна. Инфляци дээд цэгээсээ удахгүй буурч магадгүй гэсэн хөрөнгө оруулагчдын өөдрөг үзлээс хамааран өнгөрсөн лхагва гаригт зах зээлийн хамгийн том криптовалютын ханш 24,000 долларыг давж байв. Гэвч уг өсөлт богино настай байсан.

XBTO группын крипто санхүүгийн фирмийн арилжаа хариуцсан дарга Пол Эйсма өнөөгийн байдлын талаар хэлэхдээ "Бид үнэхээр энэ хүрээнд гацсан. Мөн бид ХНС ямар удирдамж, мэдэгдэл гаргахыг хүлээж байна" гэжээ.

ETH саяхан 1,440 доллараас дээш арилжаалагдаж байсан нь өмнөх өдрөөс нэг хувиар унасан үзүүлэлт болов. Биткойны дараа зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь том крипто нь өнгөрсөн долоо хоногт Merge-ийн талаархи мэдээ гарснаар хөрөнгө оруулагчдын уг криптод орох хүсэл эрмэлзэл нэмэгдсэн.

Гэвч даваа гарагт ETH 10%-ийн уналт үзүүлж $1,660-аас $1,460 хүртэл буурсан нь сар гаруйн хугацаанд хийсэн хамгийн том уналт болов. Fairlead Strategies-ийн үүсгэн байгуулагч Стоктон "ETH нь одоо 50 хоногийн MA ( $1,293) дээр анхны дэмжлэгийг олж магадгүй, гэхдээ үүн дээр тогтож чадахгүй бол дараагийн удаад түр зуурын дэмжлэгийг (1,000 доллар) дахин туршиж үзэх болно" гэж хэлэв.

Бусад ихэнх томоохон криптовалютууд гүн гүнзгий унаж, UNI болон SUSHI 11% ба 10% -иар тус тус буурч, SAND 6% -иас илүү буурсан байна.

Криптогоос гадна мягмар гаригт хөрөнгийн зах зээл унасан ба Nasdaq бараг 2%-иар, S&P 500 1.2%-иар, Dow Jones Industrial Average 0.7%-иар унав.