Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойны зах зээлийн үнэлгээ Теслагийнхаас хоёр дахин их боллоо

2024-03-04


Гуравдугаар сарын 4-ний даваа гарагийн арилжаагаар биткойны үнэ 65,500 ам.долларт хүрч өссөн байна. Энэ алхам нь хөрөнгийг 2021 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үнэд хүргэжээ. 

Түүгээр ч барахгүй 2022 оны 12-р сард 16,000 ам. доллараас доош ханштай байсан BTC 300 гаруй хувиар өссөн байна. Мөн хоёрдугаар сард түүхэн дэх хамгийн том ногоон лаа хэвлэв. 

Гуравдугаар сарын 4-нд макро эдийн засгийн мэдээллийн хэрэгсэл болох Kobeissi Letter нь 1.3 их наяд доллараар хаагдсан биткойны зах зээлийн үнэлгээг дэлхийн томоохон компаниудынхтай харьцуулсан байна.

"Хэрвээ биткойн компани байсан бол энэ нь дэлхийн 8 дахь том хувьцаат компани байх байсан" гэж Кобейси үнийн өсөлтийн дараа тайлбарлав.

Хамгийн том 10 санхүүгийн хөрөнгийн тоонд багтдаг BTC-ийн зах зээлийн үнэлгээ одоогийн байдлаар 1.3 их наяд доллар байгаа нь Теслагийнхаас хоёр дахин их байна.

Цаашилбал, Companies Marketcap-ийн мэдээлснээр энэ нь ердөө 1.28 их наяд долларын зах зээлийн үнэлгээтэй Мета платформуудаас арай дээгүүр гарчээ. 

Нэмж дурдахад бүх криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 2.5 их наяд долларт хүрсэн нь Nvidia-аас 500 тэрбум доллараар том боловч Microsoft болон Apple-аас доогуур хэвээр байна.

2021 оны арваннэгдүгээр сард болсон 3.08 их наяд ам.долларт хүрсэн хамгийн дээд хэмжээ болох криптовацийн нийт хөрөнгийн хэмжээ одоогоор 20%-иар хол байна.