Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойны зах зээлийн үнэлгээ бүх цаг үеийн дээд цэгтээ хүрэв

2024-03-05


Биткойны зах зээлийн үнэлгээ ам.доллартай харьцах шинэ дээд амжилт тогтоов. Гуравдугаар сарын 4-нд BTC-ийн ханш 68,602 ам.долларт хүрснээр зах зээлийн нийт үнэлгээ нь 1.33 их наяд ам.долларт хүрсэн байна. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө буюу 2021 оны 11-р сарын 10-нд BTC-ийн зах зээлийн үнэлгээ 1,3 их наяд ам.долларт хүрч, ханш 68,990 долларт хүрч байжээ.

Криптовалютын зах зээлийн үнэлгээ гэдэг нь гүйлгээнд байгаа зоосны тоог тухайн зоосны спот үнээр үржүүлэх замаар тооцсон дижитал хөрөнгийн нийт үнэ цэнэ юм. CoinMarketCap-ийн мэдээллээс үзэхэд яг одоо 19,644,550 BTC нийлүүлэгдсэн байна.

Биткойны үнийн өсөлт нь удахгүй болох нийлүүлэлтийн хоёр дахин бууралт буюу халвингтай холбоотой бөгөөд энэ нь олборлогчдын урамшууллыг 50% бууруулах төлөвтэй байна. CoinMarketCap-аас авсан мэдээллээс харахад халвинг хүртэл 6870 блок байгаа бөгөөд энэ нь ойролцоогоор 48 хоног юм.