Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 5 криптовалют

2022-06-20


Bitcoin (BTC) 6-р сарын 18-нд 17,622 ам.доллар болтлоо огцом унасан. Энэ нь биткойны түүхэнд анх удаагаа өмнөх мөчлөгийн дээд хэмжээнээсээ доош унасан явдал боллоо. АНУ-ын Холбооны Нөөцийн сангийн мөнгөний хатуу чанга бодлого, Celsius крипто зээлийн платформ дахь хямрал зэрэг нь арилжаачдын дунд айдас төрүүлж байна.

Зах зээлийн тоймч Холгер Зшаепиц хэлэхдээ, биткойны ханш түүхэндээ дөрвөн удаа 80 гаруй хувиар уналтад орсон. Үүнд одоогийн 74 орчим хувийн уналт багтаж байна. Зах зээлийн шинжээч Rekt Capital-ийн хэлснээр өмнөх баавгайн зах зээлүүд 200 долоо хоногийн дунджаас ёроолын түвшиндээ хүрсэн байна гэв. Түүх дахин давтагдах юм бол биткойн өнөөгийн хямралын түвшнээс удахгүй гарах магадлалтай гэжээ.

Coinglass-ийн мэдээллээс харахад энэ оны 6-р сарын биткойны 39%-ийн алдагдал 2013 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болж байна. Хэд хэдэн хөрөнгө оруулагчид биткойн ёроолоо олсон гэж найдаж байгаа ч крипто шүүмжлэгч Питер Шифф борлуулалт үргэлжилж, хамгийн том криптовалют 3000 доллар хүртэл буурч магадгүй гэж анхааруулжээ.

Биткойн нь өсөлт үзүүлэх эхний шинж тэмдгүүдийг үзүүлж эхэлсэн бөгөөд хэрэв бухнууд BTC-ийн дэмжлэгийн түвшин болгон 20,000 долларыг буцааж авбал SOL, LTC, LINK, BSV үүнийг дагаж өсөж магадгүй юм гэж шинжээчид үзжээ.