Монголын анхны крипто мэдээний сайт

Жеймс Чек: BTC энэ мөчлөгт 250,000 долларт хүрэх магадлалтай

2024-03-11


Glassnode-ийн ахлах шинжээч Жеймс Чек биткойн энэ мөчлөгт 250,000 долларыг давах болно гэж мэдэгдэв. 

Пүрэв гарагт "What Bitcoin Did" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шинжээч биткойны зах зээл хамгийн сүүлд 69,000 долларт хүрсэнтэй харьцуулан яагаад илүү хүчтэй өсөх талаар тайлбарлав.

Жеймс Чекийн үзэж байгаагаар 1-р сард BlackRock болон Fidelity-ээс гаргасан АНУ-ын Bitcoin ETF-ууд батлагдсны дараа биткойн нь өсөлтийн шатандаа орсон гэв. 

2017 оны эхэн болон 2021 оны аль алинд нь энэ үе шатанд орсны дараа хэдхэн сараас нэг жилийн дотор өмнөх бүх цаг үеийн дээд амжилтаас хамаагүй давсан томоохон өсөлтүүд гарсныг онцолжээ. Гэсэн хэдий ч Bitcoin ETF-ээс орж ирж буй их хэмжээний байнгын урсгалын ачаар бухын мөчлөг илүү удаан үргэлжлэх боломжтой гэж шинжээч үзэж байна.