Монголын анхны крипто мэдээний сайт

BTC их хэмжээгээр савлаж, 360 сая долларын позицуудыг хаалаа

2024-03-13


Гуравдугаар сарын 12-нд биткойны үнэ 73,050 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрсэн ч удалгүй 70,000 ам.доллараас доошилсон тул сүүлийн 24 цагийн дотор 361 сая долларын хөшүүргийн арилжаа татан буугдлаа.


Крипто арилжаа, мэдээллийн платформ Coinglass-ийн мэдээлснээр үнийн хэлбэлзэл нь ихэвчлэн лонг позицуудыг татан буулгасан. Өөрөөр хэлбэл өснө гэж бооцоо тавьж худалдаж авсан хүмүүсийн 258 сая долларын позиц хаагдсан бол шорт арилжаачид буюу буурна гэж бодож бооцоо тавьсан арилжаачдын 103 сая долларын позиц хаагджээ. 

Энэ нь 3-р сарын 5-ны өдрөөс хойшхи хамгийн том уналт бөгөөд тухайн үед биткойны үнэ өмнөх бүх цаг үеийн дээд хэмжээ болох 69,000 ам.долларт хүрч 60,800 ам.доллар болтлоо буурчээ.

Энэ удаад тогтворгүй байдал тийм ч хүчтэй байгаагүй бөгөөд 3-р сарын 12-ны өдрийн доод үнэ болох 69,365 ам.доллар болон 72,733 ам.долларт хүрсэн биткойны үнэ ердөө 4.85 хувиар хэлбэлзсэн гэж CoinGecko мэдээлэв.

Сүүлийн 24 цагийн дотор биткойн болон ETH-ийн арилжаа нь 106.3 сая доллар болон 73.3 сая ам.долларын үнэ бүхий позицууд хамгийн их татан буугджээ.