Монголын анхны крипто мэдээний сайт

Crypto.com биржийг Нидерландын төв банк торгожээ

2024-03-14


Дижитал хөрөнгийн бирж Crypto.com Нидерландад бүртгэлгүй үйл ажиллагаа явуулсны улмаас торгууль ногдуулсан гэж Төв банк гуравдугаар сарын 13-нд мэдэгдэв.

Голландын төв банк De Nederlandsche Bank (DNB) 2023 оны 10-р сарын 23-нд крипто биржийг 2.85 сая евро буюу 3 сая доллараар торгосныг өчигдөр мэдээллэсэн байна. Бирж нь тус улсад хоёр жил гаруй бүртгэлгүй ажиллаж байсан гэдгийг онцлов.

Энэ хугацаанд Crypto.com нь "нилээд тооны" үйлчлүүлэгчтэй болсон бөгөөд түүний толгой компани бүртгэлгүйн улмаас “зөрчилтэй байх хугацаанд Нидерландын Санхүүгийн тагнуулын албанд гүйлгээг мэдээлэх боломжгүй" байсан гэжээ. 

Crypto.com эцэст нь 2023 оны 7-р сард DNB-ээс зөвшөөрөл авсан.

CoinMarketCap-ийн мэдээллээр Crypto.com одоогоор 14 дэх хамгийн том бирж болж байна.