Монголын анхны крипто мэдээний сайт

Үнэ 11%-иар унасан ч ETH эзэмшигчдийн ихэнх нь ашигтай байна

2024-03-19


ETH сүүлийн 6 хоногийн дотор үнэ цэнээ 11%-иас илүү алдаж, 4000 доллараас 3500 доллар хүртэл буурсан ч эзэмшигчдийн дийлэнх нь ашиг орлоготой хэвээр байна.

IntoTheBlock крипто платформын жиргээнээс үзэхэд ETH эзэмшдэг хаягийн 89 орчим хувь нь одоогоор ногоон өнгөтэй байна.

ETH-ийн үнэ 3-р сарын 13-нд Денкун шинэчлэгдсэний дараа унаж эхэлсэн. Ethereum-д суурилсан давхарга-2 шийдлүүдийн гүйлгээний хураамжийг 10 дахин буюу түүнээс дээш хэмжээгээр бууруулах, сүлжээний өргөтгөх чадварыг сайжруулах зорилгоор шинэчлэлтийг эхлүүлсэн гэдгийг санаарай.

Ethereum сүлжээний идэвхжил, нийлүүлэлтийн динамик шинэчлэлт хийснээс хойшхи эхний хэдэн цагт эерэг хэвээр байсан.

Гэсэн хэдий ч ETH 4000 долларын бүсээс гарч 3500 доллараас бага болтлоо буурчээ.

Үнэ буурсан хэдий ч ETH 3,700 доллар орчим байх үед эзэмшигчдийн 89% нь ашигтай хэвээр байгааг IntoTheBlock онцлов. Тэдгээр 991,000 гаруй хаяг 4,35 сая ETH-ийг эзэмшиж байна.