Монголын анхны крипто мэдээний сайт

Binance-ийн Хэрэглэгчийн хөрөнгийн хэмжээ 100 тэрбум долларыг давлаа

2024-03-21


Binance 3-р сарын 18-ны байдлаар хөрөнгийн хэмжээ нь 100 тэрбум доллараас давсан тухай 16 дахь нөөцийн баталгааны (PoR) screenshot дээрээ үзүүлжээ

Блогын нийтлэлдээ тус компани өөрийн хэрэглэгчийн хамгаалалтад байгаа хөрөнгийн хэмжээ өсөж, жил эхлэхэд 40 тэрбум доллар байсан бол хоёр дахин нэмэгдэж, 100 тэрбум доллар болж байгааг онцлов. Binance энэ өсөлтийг зөвхөн хэрэглэгчийн хөрөнгийг 1:1 харьцаатай нэмэлт нөөцтэй байлгах амлалттай холбоотой төдийгүй сүүлийн үед дижитал хөрөнгийн үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байна.

Binance-ийн нөөцийг баталгаажуулах систем нь одоогоор бүх томоохон криптовалют болон алткойнуудын барьцаа хөрөнгийн харьцаа 100%-иас дээш байгааг харуулж байна. Бирж нь хэрэглэгчдийн хадгалуулсан биткойны (BTC) 103 гаруй хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь хэрэглэгчийн хадгаламжид тохирсон бүрэн нөөц, нэмэлт 3% нөөцтэй байгааг харуулж байна.

Үүний нэгэн адил уг платформ нь хэрэглэгчдийнхээ итгэмжлэгдсэн Ethereum (ETH) сангийн бараг 103.5%-ийг эзэмшиж, Tether (USDT) хадгаламжийн 110.6%-ийг эзэмшиж буйг илчилсэн.