Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2024-03-23


Гуравдугаар сарын 22-нд биткойны үнэ нэг өдрийн доод түвшинд хүрч, 62,570 ам.долларт хүрчээ. Энэ нь удаан хүлээгдэж буй биткойны халвингийн үйл явдлаас өмнө ийнхүү буурч байгааг онцлох хэрэгтэй. 

Гуравдугаар сарын 14-ний өдөр BTC-ийг бүх цаг үеийн дээд амжилт болох 73,835 ам.долларт хүрсэн ч өсөлтийн эрч буурч байгаа бололтой. 

Энэхүү бууралтын шалтгааныг спот биткойны ETF-ээс гарах урсгал нь удааширсантай болон арилжаачид их хэмжээгээр ашгаа авч гарч байгаатай холбон тайлбарлаж байна.