Монголын анхны крипто мэдээний сайт

Террагийн үүсгэн байгуулагч До Квон Монтенегрогийн шоронгоос суллагдлаа

2024-03-25


Дээд шүүх АНУ, Өмнөд Солонгосоос шилжүүлэн өгөх хүсэлтийг хэлэлцэж байх энэ хугацаанд Өмнөд Солонгосын крипто оргодол До Квон Монтенегро дахь шоронгоос суллагджээ.

Bloomberg-ийн мэдээлснээр, түүнийг гуравдугаар сарын 23-ны бямба гарагт сулласан байна. Дээд шүүх Terraform Labs-ийг үүсгэн байгуулагчийг Өмнөд Солонгост шилжүүлэн өгөхийг зогсоож, доод шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэв.

Терра компанийг үндэслэгч Квон одоогоор Өмнөд Солонгос болон АНУ-ын аль алинд нь 2022 онд зах зээлийн үнэлгээ 60 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн Терра Лунагийн сүйрлээс үүдэлтэй залилангийн хэргүүдтэй тулгарч байна. Шоронгийн захирал Дарко Вукчевич хэлэхдээ “Бид До Квоныг хуурамч бичиг баримтаар зорчсон хэргээр хорих хугацаа нь дууссан тул шоронгоос сулласан. Гадаадын иргэн, бичиг баримтыг нь битүүмжлэн авч явсан тул Цагдаагийн газрын Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газарт мэдүүлэг өгөхөөр авч явсан, цаашид шийдвэрлэх болно” гэв.

Квоныг суллах шийдвэрийг Дээд шүүхийн зөвлөлөөс гаргасан гэж мэдээлсэн бөгөөд түүнийг төрөлх Өмнөд Солонгост нь шилжүүлэн өгөхийг зөвшөөрөх эсвэл үгүйсгэх шийдвэрийг удахгүй хянан хэлэлцэх гэж байна. Өмнөд Солонгост 2022 онд TerraUSD алгоритмын тогтвортой коины 40 тэрбум ам.доллар уналтад өртсөн хэргээр Квоныг прокурорууд яллахаар хөөцөлдөж байгаа АНУ-тай харьцуулахад шийтгэл харьцангуй хөнгөн байна.

Квоны өмгөөлөгч Горан Родик ч суллагдсаныг баталжээ. Төрийн ТВ-ийн мэдээлснээр, Квоны паспортыг эх орноосоо гарахаас сэргийлэхийн тулд буцааж авсан байна.