Монголын анхны крипто мэдээний сайт

Халим 14 жил хадгалсан 2000 биткойноо хөдөлгөв

2024-03-28


Хэн нэгэн 2010 онд олборлосон 2000 BTC-гээ нэг түрийвч болгон нэгтгэжээ.

Уг хөдөлгөөн 3-р сарын 26-нд болсон бөгөөд тус бүр нь 50 BTC-ээс бүрдэх 40 багц олборлолтоо нэг түрийвч рүү шилжүүлсэн байна. Олборлолт хийх үед 1 BTC нь нь 600 доллар байсан гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Гэсэн хэдий ч түрийвчний эзэн нь тодорхойгүй хэвээр байна.

Энэ мэдээ нь амралтын өдрүүдээр биткойны өөр нэг чухал хөдөлгөөнийг дагасан. 2019 оноос хойш унтаа хэвээр байсан биткойны хамгийн баян тав дахь хаяг гэнэт гарч ирж, 6.05 тэрбум долларын үнэ бүхий 94,500 BTC-ээр санхүүжүүлсэн байна. 

Ийнхүү олон халимнууд яагаад гэнэт хөдлөх болов гэдэг нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна.