Монголын анхны крипто мэдээний сайт

FTX-ийн дарга асан Сэм Банкман-Фрид 25 жилийн хорих ял авчээ

2024-03-29


Татан буугдсан криптовалютын бирж FTX-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Сэм Банкман-Фрид SBF анх 240 сар, дараалан 60 сар нэмж 300 сар буюу нийт 25 жилийн хорих ял авчээ.

Шүүх хурал Манхэттен хотын төвд байрлах холбооны шүүхийн 26-р давхарт болж, хэдхэн сарын өмнө тангарагтны шүүх криптовалютын захирал асан түүнийг эрүүгийн долоон зүйл ангиар буруутган санал нэгтэйгээр ялласан юм.

Шийтгэхээс өмнө шүүгч Льюис. А.Каплан шүүх хуралдааны үеэр Банкмен-Фриэдийг худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож, 2022 оноос өмнө FTX харилцагчийн хадгаламжийг Аламеда ашигласан талаар мэдээгүй гэж худал мэдүүлсэн гэжээ. 

Шүүх хуралдааны үеэр Банкман-Фрид уучлалт гуйсан боловч улсын яллагч Николас Роос эсрэг байр суурийг илэрхийлж, FTX нь "өргөн тархсан гэмт хэрэг" дээр үндэслэсэн гэж мэдэгдэв.

Харин крипто коммуинти 25 жилийн ялыг бага гэж үзэж, SBF-ийг шүүгчдийг хахуульдсан эсэхэд эргэлзэж байна.