Монголын анхны крипто мэдээний сайт

Виталик Бутерин: Меме зоос нь хөгжилтэй, энгийн жетоноос илүү байж болно

2024-03-30


Ethereum сүлжээг үүсгэн байгуулагч Виталик Бутерин, меме зоос нь крипто экосистем болон эргэн тойрныхоо ертөнцөд эерэгээр нөлөөлөх өндөр чанартай төсөл болж, ийм жетонууд ашиггүй, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, хүйсээр ялгаварлан гадуурхсан гэсэн яриаг дарж чадна гэж үзэж байна.

“Меме зоос өөр юу байж болох вэ?” гэсэн гарчигтай шинэ нийтлэлд Бутерин инсайдер болон бүтээгчдийг баяжуулах хэрэгсэл гэхээсээ илүү меме зоосны төслүүд нь асар их нөөц бололцоотой гэв. Тэрээр бүтээгчдийг зүгээр л нэг токен биш тоглоом хийхийг уриалсан.

Ethereum-ийг үүсгэн байгуулагч арван жилийн өмнө бичиж, Bitcoin сэтгүүлд нийтэлсэн тайлангаа иш татсан бөгөөд энэ тайланд криптовалютууд нь хорт хавдрын судалгаа, байгаль орчныг аврах зэрэг олон нийтийн чухал төслүүдийг санхүүжүүлэхэд гүйцэтгэх үүрэг ролийг хөндсөн байна. Тэрээр тухайн үед нийгэмд зах зээл, институциас өөр үнэ цэнэтэй томоохон төслүүдийг санхүүжүүлэх шинэ арга зам хэрэгтэй байгааг тайлбарлаж, шинэ зоос гаргах нь цоорхойг нөхөж чадна гэж тайлбарласан.

Хорт хавдрын судалгааг дэмжихийг хүссэн хүмүүс AntiCancerCoin-ийг барьж, худалдаалах боломжтой бол байгаль орчноо аврах хүсэлтэй хүмүүс ClimateCoin-ийг ашиглаж болно. Эдгээр хөрөнгө нь ямар төслүүдийг санхүүжүүлэхийг тодорхойлж, өнөөдрийн меме зоосноос ялгаатай урт хугацааны, эерэг жетонуудыг бий болгоно.

Хүмүүс ардчилсан, хэнд ч нээлттэй, хөгжилтэй, жетоны үнэ цэнэ өсөх магадлалтай гэж боддог учраас меме зоосны төслүүдэд оролцдог гэж Бутерин тайлбарлав. Тэрээр крипто нийгэмлэг нь меме зоосны нийлүүлэлтийн ихээхэн хувийг олон нийтийн үнэ цэнэтэй үйл ажиллагааг дэмжихэд ашиглаж болох ба ардчилсан, утга учиртай, хөгжилтэй, үнэ цэнэ нь өсөх хандлагатай тоглоомын төслүүдийг бий болгох хэрэгтэй гэв. 

"Зөвхөн зоос бүү хий, тоглоом хий. Гэхдээ үнэхээр утга учиртай, хөгжилтэй тоглоом хий. Блокчейн дээр Candy Crush гэж битгий бодоорой, Блокчейн дээр World of Warcraft гэж бодоорой" гэж Ethereum-ийн үүсгэн байгуулагч хөгжүүлэгчдэд захив.