Монголын анхны крипто мэдээний сайт

Ethereum 8%-иар өсөж 3700 долларт хүрлээ

2024-04-09


CoinGecko-ийн мэдээлснээр ETH-ийн үнэ сүүлийн 24 цагийн дотор ойролцоогоор 8%-иар өсөж, 4-р сарын 9-нд хөрөнгийн үнэ 3722 ам.долларт хүрч, биткойн болон бусад алткойнуудыг илт гүйцэв. 

Энэ нь гурван долоо хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 16-наас хойш хүрсэн ETH-ийн хамгийн өндөр үнэ юм. Энэхүү хөрөнгө нь 2024 оны хамгийн дээд цэг болох 4,070 доллараас 9%-иар, 2021 оны бүх цаг үеийн дээд хэмжээ болох 4,878 доллараас 24%-иар буурсан байна.

Харьцуулбал, биткойны үнэ сүүлийн өдөр 3%-иар өсч, 71,395 долларт хүрчээ. 

Lunar Crush фирмийн мэдээлснээр Ethereum-ийн өсөлтийг нийгэм, зах зээлийн сонирхол, крипто коммунити дундах ETH ETF 5-р сард батлагдах цуу яриа гэх зэрэг хэд хэдэн хүчин зүйл өдөөсөн байх магадлалтай гэв.