Монголын анхны крипто мэдээний сайт

Binance зургаан том арилжааны хосыг жагсаалтаас хасна

2024-04-12


Binance нь зургаан арилжааны хосыг жагсаалтаас хасах гэж байна. Хасагдах хосуудын дунд BAKE/BNB, ID/TUSD, MBOX/BNB, OP/TUSD, RDNT/TUSD, UNI/BNB байна. 

Ийнхүү бүртгэлээс хасагдсан нь ихэвчлэн хөрөнгөтэй холбоотой ноцтой асуудлаас илүүтэй эдгээр BNB хосуудын арилжааны идэвхгүй байгаатай холбон тайлбарладаг тул сандрах шалтгаан байхгүй. Ийм алхмуудыг хийснээр Binance хэрэглэгчдэдээ хамгийн сайн бүтээгдэхүүнийг өгч, арилжааны орчныг нь эрүүл байлгадаг. 

Бие даасан криптовалютыг Binance-аас хасахгүй гэдгийг анхаарах нь чухал ба бирж нь хэрэглэгчдэд эдгээр хөрөнгийг USDT, USD, BUSD болон бусад хосуудаар арилжаалах боломжийг олгодог хэвээр байна.