Монголын анхны крипто мэдээний сайт

Bitget-ийн фьючерсийн арилжаа 2024 оны 1-р улиралд 1.4 их наяд долларт хүрчээ

2024-04-15


Bitget нь 2024 оны эхний улиралд зах зээлийн өргөн хүрээг хамарсан сэргэлтийн давалгааг мэдэрч арилжааны хэмжээ болон хэрэглэгчийн баазаараа мэдэгдэхүйц өсөлттэй байсан.

Сейшелийн төв оффис дээр байрладаг биржийн мэдээлснээр фьючерсийн арилжааны хэмжээ 1.4 их наяд доллар болж, 146%-иар өссөн бол спот арилжааны хэмжээ 113%-иар өсч 160 тэрбум доллараас давсан байна.

Bitget 3-р сард деривативын зах зээлд эзлэх хувь хамгийн их өсөлтийг үзүүлж, 2.4%-иар өссөн байна. Энэ нь түүнийг тоо хэмжээгээрээ гурав дахь том дериватив арилжааны платформын байр суурийг баталгаажуулах боломжийг олгожээ. 

2024 оны 1-р улирлын ил тод байдлын тайланд дурдсанаар платформ нь одоогоор дэлхий даяар 25 сая гаруй хэрэглэгчтэй.

Энэ хооронд Bitget-ийн уугуул токен болох BGB 2-р сард 1-ээс давж, зах зээлийн үнэлгээ нь 1.5 тэрбум ам.доллар болж гайхалтай өссөн байна.

2023 оны эхнээс хойш BGB нь 434%-ийн өсөлтийг үзүүлж, BTC-ээс ч илүү амжилт үзүүлж, CEX жетоны зах зээлд онцгой тоглогч болж чадсан.

Улирлын туршид Bitget 186 шинэ токеныг жагсаасан бөгөөд эдгээрийн дотор Solana meme зоос Dogwifhat (WIF) болон rollup utility token Altlayer (ALT) тодроод эцэст нь 1000%-иас дээш ашиг авчирчээ.

Энэ оны эхээр Битгэт багаа өргөжүүлж, 1100-аас 1500 ажилтны тоогоор нэмсэн байна.