Монголын анхны крипто мэдээний сайт

USD чангарч, BTC уналттай байна

2024-04-17


АНУ-ын доллар 2023 оны 2-р сараас хойшхи "хамгийн сайн 5 өдрийн гүйлгээ"-ээ үзүүлж, харин BTC бага зэргийн бууралттай байна. 


Ам.долларын ханш чангарахад хүү тогтвортой өснө гэсэн хүлээлт нөлөөлсөн гэж The Kobeissi Letter хэмээх сэтгүүл мэдээллээ.


Зээлийн хүү өндөр байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдыг бонд болон хугацаатай хадгаламжийн илүү өгөөжийг ашиглахад түлхэц болж, долларын эрэлтийг нэмэгдүүлдэг.


Bloomberg Dollar Spot Index (BBDXY) нь дэлхийн тэргүүлэгч 10 валютыг АНУ доллартай харьцах гүйцэтгэлийг харуулдаг бөгөөд сүүлийн 5 арилжааны өдөр ойролцоогоор 2%-иар өссөн нь 14 сарын доторх хамгийн том өсөлт юм.


BBDXY-ийн мэдээлснээр, ам.долларын индексийн оноо 106.34 болсон нь тав хоногийн өмнөх 105.28-аас өссөн үзүүлэлттэй байгаа нь евро, фунт стерлинг, япон иен зэрэг индекст багтсан бусад есөн валюттай харьцах ханш чангарч байгааг харуулж байна.



Үүний зэрэгцээ CoinMarketCap-ийн мэдээллээр биткойны үнэ сүүлийн таван өдрийн дотор 9%-иар буурч, 63,936 долларт хүрсэн байна.


Үргэлж харилцан хамааралгүй ч биткойн ба доллар нь олон жилийн туршид урвуу хамаарлыг харуулсан.


Арилжаач Жастин Спиттлер 4-р сарын 16-ны өдрийн нийтлэлдээ ам.долларын ханш "хэт худалдан авалтын түвшинд" хүрэх бүрийд түүний араас крипто зах зээл унаж байгааг анхааруулав.