Монголын анхны крипто мэдээний сайт

Соло BTC олборлогч 3.125 BTC олборложээ

2024-04-30


Биткойн олборлогч 841,286 сүлжээний блокыг бие даан шийдэж, 3,125 BTC шагналыг авахаар болжээ. 

Дөрөвдүгээр сарын 29-нд ганцаарчилсан олборлолтын ckpool-ийн программ хангамжийн инженер, администратор Кон X дээр нэгэн олборлогч (том компани биш) биткойны түүхэн дэх 282 дахь соло блокийг шийдсэн гэж хуваалцав.

Кон энэхүү амжилтын ач холбогдол нь сугалаанд хожсонтой адил хэмээж ийнхүү блокийн соло олборлох нь ховор байдаг гэв. Ийм тохиолдол маш ховор тохиолддог бөгөөд 14 жилийн өмнө биткойныг гаргаснаас хойш нийт 841,300 блок үйлдвэрлэснээс ердөө 282 тохиолдол бүртгэгдсэн байна.

Нэмж дурьдахад дөрөвдүгээр сарын 20-нд 840,000 блок дээр биткойны халвинг болж, блокийн урамшууллыг 6,25 BTC-ээс 3,125 BTC болгон бууруулж, одоогийн байдлаар ойролцоогоор энэ нь 200,000 доллараар үнэлэгдэж байна.