Монголын анхны крипто мэдээний сайт

Robinhood биржийн крипто орлого гурав дахин нэмэгджээ

2024-05-13


Алдартай арилжааны платформ 5-р сарын 8-нд орлогын тайлангаа гаргасан ба энэ нь шинжээчдийн таамаглалыг давж гарлаа.

Эхний улирлын үр дүнгээс харахад Robinhood 618 сая долларын орлого олсон нь жилийн өмнөхөөс 40%-иар өссөн байна.

Нэмж дурдахад криптовалютын орлого 232 хувиар өсөж, 126 сая долларт хүрчээ. 

“Гүйлгээнд суурилсан орлого жилийнхээс 59%-иар өсч 329 сая долларт хүрсэн бөгөөд үүнд голлон криптовалютууд нөлөөлсөн” гэж пүүс мэдэгдэв.

Тус пүүс алтанд суурилсан бүтээгдэхүүнээ маш сайн гаргасан бөгөөд алтны захиалагчдын тоо 1-р улиралд 1.7 сая болж дээд амжилт тогтоожээ.