Монголын анхны крипто мэдээний сайт

Майк Новогратц: Төв банк ханшаа бууруулах хүртэл биткойн дахиж өсөхгүй

2024-05-15


Galaxy Digital-ийн гүйцэтгэх захирал Майк Новогратц биткойны үнэ ханш нэг хэсэгтээ унтаа байдалд байх болно гэжээ. 


Түүний үзэж байгаагаар Төв банк хүүгээ бууруулах, эсвэл зохицуулагчид криптогийн талаарх байр сууриа тодорхой болгосны дараа ханш сэргэнэ гэв. 

Мягмар гаригт болсон компанийн орлогын тайлангийн үеэр Новогратц эхний улирлын өсөлийн улирлын дараа "засварын үе шатанд" байна хэмээгээд биткойны үнэ нэг хэсэгтээ 55,000-аас 75,000 долларын хооронд хэлбэлзэнэ гэж найдаж байна.


Мягмар гарагт Блүүмбергт өгсөн ярилцлагадаа Новогратц "Хэрэв та биткойныг хэзээ өсөх вэ гэж бодож байгаа бол үргэлж хоёр өгүүлбэр байдаг: нэг нь макро орчны нөхцөл байдал сайжра, хоёр нь хэрэглээ нэмэгдэх явдал юм" гэв. 

Биткойны үнэд дэлхийн макро эдийн засгийн чиг хандлага нөлөөлж, Төв банкны бодлогын шийдвэрээс хамаарч байсан. 


Сарын эхэнд биткойны ханш 57,000 ам.доллараас доош унасан нь Холбооны нөөцийн сан удахгүй болох FOMC уулзалтын үеэр өндөр хүүтэй байх дохио өгөх вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй юм.