Монголын анхны крипто мэдээний сайт

Эл Сальвадор 474 BTC-ийг галт уулын эрчим хүчээс олборложээ

2024-05-19


2021 онд Эль Сальвадор галт уулын эрчим хүчээр биткойны блокуудыг баталгаажуулж эхэлснээс хойш тус улс одоогийн үнээр ойролцоогоор 29.6 сая долларын үнэ бүхий 474 BTC олборлосон байна.


Ройтерс агентлагийн мэдээлснээр Сальвадор улсын зүүн төвийн бүс дэх Текапа галт уулаар тэжээгддэг газрын гүний дулааны цахилгаан станцыг ашиглан олборлолт хийжээ. 


Текапа галт уулнаас гаргаж авсан эрчим хүч нь харьцангуй бага боловч Эль Сальвадорын биткойнын дэмжигч Ерөнхийлөгч Наиб Букелегийн суурилуулсан 300 олборлолтын процессорыг тэжээдэг.


Сальвадорын галт уулаар ажилладаг үйлдвэр нь цахилгаан сүлжээ болон нүүрстөрөгчийн ялгаруулалтанд сөрөг нөлөө үзүүлдэг гэж шүүмжлэгддэг ч биткойн олборлодог бусад аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүч зарцуулдаг үйл ажиллагаанаас хамаагүй тогтвортой хувилбар юм.


Сальвадорын худалдаж авсан биткойны тоо дээр 2021 оноос хойш олборлосон 474 BTC-ийг нэмбэл тус улс одоогийн үнээр ойролцоогоор 354 сая долларын үнэ бүхий 5,750 BTC-ийг эзэмшиж байна.