Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойны халим 5 жил унтсны эцэст 8,000 BTC шилжүүлжээ

2024-06-12


Биткойны халим таван жил хагасын турш унтсаны эцэст 536.5 сая долларын үнэ бүхий 8000 биткойныг Coinbase-ийн хүйтэн түрийвчнээс шилжүүлжээ.

Arkham Intelligence блокчейн аналитик фирмийн мэдээлснээр "1ABww1…mCSKq" биткойны хаяг нь 6-р сарын 11-ний өдрийн 13:26 цагт 847,490 блок дээр 8000 BTC-ийн хадгаламжийг бүхэлд нь хүлээн авсан байна.

Coinbase-ийн уг хүйтэн түрийвч анх 2018 оны 12-р сарын 5-нд 8000 биткойныг олон арван шилжүүлгээр хүлээн авсан бөгөөд ихэвчлэн 200 BTC-ийн багцаар авсан.

Томоохон хувьцаатай унтаа халим гэнэт идэвхжиж байгаа нь ялангуяа арилжааны хадгаламжийн хаяг руу орсон гэдэг нь зарна гэсэн үг юм. Гэсэн хэдий ч халим хөрөнгөө одоогоор зарсан эсэх нь тодорхойгүй байна. 

Уг халим нь 2018 оны 12-р сарын 5-нд нийт 8000 биткойныг 3,750 доллараар анх худалдаж авсан ба одоо тухайн үеийн үнээс 1,700% өссөн байна.