Монголын анхны крипто мэдээний сайт

Халимнууд уналтаар 24 цагийн дотор 1.4 тэрбум долларын BTC авчээ

2024-06-14


Биткойны халимнууд энэ долоо хоногийн эхээр буюу 6-р сарын 11-нд биткойны үнийн уналтыг бүрэн ашиглаж, өдөрт 1.38 тэрбум долларын үнэ бүхий 20,600 BTC хуримтлуулжээ.

Блокчейн аналитикийн CryptoQuant фирмийн мэдээлснээр энэ нь 2-р сарын 28-аас хойш биткойны халимуудын хамгийн их орж ирсэн өдөр байв.


6-р сарын 7-нд 71,650 ам.доллар байсан биткойны үнэ 69,000 ам.доллар болж буурч, биткойны халим данс руу орох урсгал өдөрт 1300-2200 биткойны хооронд хэлбэлзэж байв. Хэд хоногийн дараа үнэ дахин унаж, 6-р сарын 11-нд халимны хуримтлалын хаяг руу 20,600 биткойн урсаж, асар их хуримтлал хийгджээ.