Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2024-06-14


Биткойны үнэ долоо хоногийн эхээр унасан ба одоо 67 мянган ам.долларыг давах боломжгүй юм шиг санагдаж байна. BTС сүүлийн 24 цагийн турш 1%-ийн алдагдалтай арилжаалагдаж байна.

Графикаас харахад үнэ өчигдөр 68 мянган доллараас дээш гарахыг оролдсон боловч худалдагчид энэ алхмыг таслан зогсоож, цаашид өсөхөөс сэргийлэв.

Зөвхөн сүүлийн 24 цагийн дотор ойролцоогоор 110 сая долларын хөшүүрэгтэй позицууд устсан бөгөөд үүний бараг 30 сая доллар нь BTC-д ногдож байна. 

Альткойны зах зээл ч өсөлт гаргахгүй байгаа бөгөөд нийт капиталжуулалтаар эхний 100-д ​​багтсан криптовалютуудын ихэнх нь ямар ч хөдөлгөөнгүй байна.

Solana 2.6%-иар буурч, одоогоор 15 доллараас доош арилжаалагдаж байгаа бол XRP нь 0.5 ам.доллар болох чухал түвшнээс доош унаж, одоо 1.5%-иар буурчээ. .

Ethereum (ETH), Binance Coin жигд арилжаалагдаж байна. 

2024 онд меме зоос нь илүү өргөн зах зээлийн чухал хэсэг болсон гэж хэлэхэд буруудахгүй. Гэсэн хэдий ч энэ долоо хоногийн уналт ч мөн адил тэднийг өршөөсөнгүй.

Сүүлийн 24 цагийн хугацаанд DOGE 0.4%, SHIB, PEPE 4,8%, WIF 3.9%, FLOKI 3.1%-иар тус тус унажээ. 

Харин Book of Meme (BOME) 10%-иар гэнэт өссөн. BOME-ийн гайхалтай гүйцэтгэлийн шалтгаан нь АНУ-д төвтэй тэргүүлэгч криптовалют бирж болох Coinbase үүнийг дэмжихээ мэдэгдсэнтэй холбоотой юм.