Монголын анхны крипто мэдээний сайт

Шинжээч: BTC уналтанд тодорхой шалтгаан байхгүй

2024-06-19


Өнөөдөр крипто зах зээл улаанаараа эргэлдэж, зарим алткойнууд 10%-иас их хувиар унасан ч салбарын шинжээчид уналтыг тайлбарлах “тодорхой хүчин зүйл” байхгүй гэж дүгнэж байна. 

Крипто зах зээлийн үнэлгээ сүүлийн 24 цагийн дотор 3.5%-иар буурч, 2.46 их наяд доллар болж унажээ. 

6-р сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр Шиба Ину болон Avalanche-ийн эхний 20-ийн дунд хамгийн их хувиар буюу 12.7%, 10.6%-иар буурсан гэж CoinGecko мэдээллээ.

Uniswap (UNI) болон Dogecoin хоёр оронтой тоогоор буурсан бол Solana 9.4%-иар, Bitcoin болон Ether-ийн ханш сүүлийн 24 цагийн дотор 1.3% ба 4.4%-иар тус тус буурсан байна.

Хөрөнгийн менежер Аполло Криптогийн хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Хенрик Андеррсон зах зээлийн уналтын гол шалтгааныг тодорхойлж чадахгүй байгаа ч сүүлийн үед биткойны арилжааны сангуудын сонирхол буурсан нь нөлөөлсөн хүчин зүйл байж магадгүй гэж үзэж байна.

Дижитал хөрөнгийн фирм 10xResearch мөн сүүлийн үеийн алткойны уналтыг өнгөрсөн долоо хоногт Bitcoin ETF-ийн гүйлгээний уналттай холбон тайлбарлав.