Монголын анхны крипто мэдээний сайт

NFT зах зээлд өвөл ирсэн үү

2022-08-03


Крипто агрегаторуудын мэдээлснээр ихэнх NFT биржүүдийн идэвхтэй арилжаачид болон долларын хэмжээ огцом буурснаар 7-р сарыг тус зах зээл муу үзүүлэлттэй өнгөрөөлөө гэж дүгнэж болохоор байна.

DappRadar-ийн мэдээлснээр, OpenSea долдугаар сард долларын үнийн дүнгийн 35%, арилжаачдын 15% -ийг алджээ. Ерөнхийдөө тус дэлхийн хамгийн том NFT бирж нь сүүлийн 30 хоногийн хугацаанд 517 сая долларын арилжааны хэмжээг хийсэн гэж мэдээллэсэн байна.  

Өөр нэг дижитал хөрөнгийн хяналтын платформ Нансены мэдээлснээр NFT-ийн нийт хэмжээ 7-р сард 17 хувиар буурч, 448,000 ETH ( ойролцоогоор 704 сая доллар) болсон гэв.

“Зөвхөн ам.долларын арилжааны хэмжээ буурсангүй. Энэ нь худалдан авагч, худалдагчдын тоо, борлуулалтын тоо ч мөн буурсан гэсэн үг. Эдгээр бууралт нь "цэнхэр чип" цуглуулгуудаас бусад нь оны эхнээс хойш сонирхолгүй болсонтой холбоотой" гэж NFT аналитик фирм NonFungible саяхан гаргасан тайландаа бичжээ.

Түүнчлэн NonFungible нь Yuga Labs-ийн эзэмшдэг CryptoPunks, Meebits болон Bored Ape Yacht Club-ын эргэн тойронд "зах зээлийн төвлөрөл" явагдаж байна гэж үзэж байна.

Нэг үл хамаарах зүйл бол eth домэйн гаргадаг Ethereum Name Service юм. 5, 6-р сард олон мянган ENS бүртгэлтэй харьцуулахад 7-р сард өдөрт хэдэн арван мянган ENS бүртгэлтэй жижиг өсөлт гарч байгаа бололтой. Зарим шинжээчид 90-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед .com домэйнуудын эрэлттэй байсантай үүнийг адилтгаж, алттай зүйрлэжээ.