Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2024-07-02


Доорх графикаас харахад биткойны үнэ өнөөг хүртэл 63, 000 доллараас дээш байр сууриа хадгалж чадахгүй байгаа бөгөөд одоогоор энэ түвшингээ алдаж, 62,600 доллар орчим арилжаалагдаж байна.


BTC сүүлийн 24 цагийн дотор ойролцоогоор 0.3%-иар буурсан үзүүлэлттэй байгаа ч сүүлийн долоо хоногт 3.2%-иар өссөн хэвээр байна.

Том хэмжээний алткойнуудын дийлэнх нь хөдөлгөөнгүй шахуу байна. Цөөхөн хэдхэн нь илүү анхаарал татав.

Жишээлбэл, AVAX 5.6%, UNI 3.05 хувиар буурсан бөгөөд эдгээр нь том зоосноос хамгийн муу үзүүлэлт юм. Нөгөөтэйгүүр, TON 4% -иар өсч чадсан бол ADA 2.6% -ийн өсөлттэй байна.

Үлдсэн алткойнууд өнөөдөр ихэвчлэн жигд арилжаалагдаж байна.

Сүүлийн үеийн үнийн өсөлтийн дараа зах зээл дээшлэх эсэх, эсвэл нэмэлт засвар хөдөлгөөн хийх эсэх нь сонирхолтой байна.