Монголын анхны крипто мэдээний сайт

BTC сарын хамгийн өндөр ханшиндаа хүрч, 131 сая долларын позицууд хаагдлаа

2024-07-20


АНУ-ын цагаар баасан гарагт биткойны үнэ 66,000 ам.доллараас давж, зургадугаар сарын эхэн үеэс хойшхи хамгийн өндөр зах зээлийн үнээ сэргээв.

Дижитал хөрөнгө пүрэв гарагийн 13:27 цагт 64,102 доллар байсан бол баасан гаригт 66,332 доллар болж өсчээ. 

Энэ нь Үнэт цаас, биржийн хороо (SEC) Ethereum (ETH) спот ETF-ийг үндэсний үнэт цаасны биржид бүртгүүлэхийг зөвшөөрсний дараахан буюу 6-р сарын эхэн үеэс хойш Bitcoin-ийн хүрсэн хамгийн өндөр үнэ юм. 

Биткойны өсөлтийн үед ETH нэг өдөр 2.3%-иар өсч 3,488 ам.долларт хүрсэн бол Solana (SOL) 7.9%-иар өсч 169 доллар болжээ.

Coinglass-ийн мэдээлснээр энэ өсөлтийн улмаас сүүлийн 24 цагийн дотор крипто зах зээл дээр 131 сая гаруй долларын позицууд хаагдсан ба ихэнх нь шортууд байв.