Монголын анхны крипто мэдээний сайт

CPI тайлан хүлээлттэй нийцсэн ч BTC ханш өссөнгүй

2024-08-15


АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчоо АНУ-ын цагаар 08:30-д хэрэглээний үнийн индексийн (CPI) тайлангаа нийтэлсэн бөгөөд үр дүн нь хүлээгдэж байсантай нийцэж байна.

CPI нь хэрэглээний барааны зах зээлийн сагсанд хэрэглэгчдийн төлсөн үнийн тодорхой хугацааны дундаж өөрчлөлтийг хэмждэг. Энэ нь ихэвчлэн тус улсын инфляцийг хэмжих хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд BLS тайлан нь зах зээлд, тэр дундаа криптод нөлөөлдөг.

Сүүлийн 12 сарын хугацаанд улирлын нөлөөлөл тохируулаагүй 0.2%-иар, улирлын нөлөөлөлгүй 2.9%-иар өссөн үзүүлэлттэй байна. Уг тайлан нь хүлээлттэй нийцэж байна.

Биткойны үнэ тийм ч их хөдөлсөнгүй, гэхдээ хэлбэлзэл нэмэгдэв. Үнэ эхлээд 61.8 мянган ам.долларт хүрч өссөн боловч дараа нь 59-60 мянган ам.долларт болж буурчээ.