Монголын анхны крипто мэдээний сайт

Жероме Повелл 9-р сард хүүгээ бууруулна гэж амласны дараа BTC огцом өсөв

2024-08-24


Баасан гарагийн арилжаагаар биткойны үнэ АНУ-ын хөрөнгийн зах зээлийн ханштай хөл нийлүүлэн алхаж, өндөр өслөө. 

Энэ нь АНУ-ын Холбооны нөөцийн сан есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулахаар төлөвлөж байгаатай холбоотой юм.

Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл Вайоминг мужийн Жексон Холл хотноо болж буй Канзас-Ситид болсон ХНС-ын жил тутмын эдийн засгийн бага хурлын үеэр шууд ярихдаа хүүг бууруулах цаг нь болсон гэж мэдэгджээ.


Нэмж дурдахад тэрээр "инфляци 2% хүртэл тогтвортой замд орж байна" гэдгийг дахин тодотгосон. 

Зээлийн хүү буурна гэдэг нь товчхондоо крипто зэрэг эрсдэлтэй хөрөнгөнд оруулах мөнгөний урсгал нэмэгдэнэ гэсэн үг юм.