Монголын анхны крипто мэдээний сайт

ZB бирж хакердуулж, бараг 5 сая долларыг хулгайд алдсан байж болзошгүй

2022-08-04


ZB.com нь өнөөдөр хакер халдлагад өртөж, биржийн халуун түрийвчнээс 4.8 сая доллар хулгайлагдсан байж магадгүй болоод байна.

Blockchain аюулгүй байдлын компани PeckShield анх 4.7 сая гаруй долларын үнэ бүхий 21 төрлийн крипто хөрөнгийг ZB.com-ийн халуун түрийвчнээс шилжүүлсэн гэж мэдээлсэн бөгөөд энэ нь хакер халдлага байж болзошгүй юм. Биржээс гарсан криптовалютуудын нэг хэсэг нь MATIC, APE, SHIB, AAVE, USDT, USDC, CRV, 1INCH юм.

Үүний зэрэгцээ, крипто бирж нь орлого, зарлагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Zb.com мэдэгдэл хийхдээ:

“Зарим үндсэн програмууд гацсан тул асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардаж байна. Түр хугацаанд мөнгө байршуулах, мөнгө авах үйлчилгээг түр зогсоолоо. Аливаа өөрчлөлт гарахад зарлах болно. Төвөг учруулсандаа хүлцэл өчье, тэвчээртэй хандсанд баярлалаа!” гэжээ.

Гэсэн хэдий ч платформ нь түрийвчнийхээ аюулгүй байдлын асуудлаас үүдэн түр зогсоосон эсэхийг албан ёсоор батлаагүй байна. Сонирхолтой нь тус компанийг "дэлхийн хамгийн найдвартай дижитал хөрөнгийн бирж" гэж арилжаачид үздэг байв.

Өмнө нь CHBTC.com гэгддэг ZB.com нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Хятадад төвтэй. 2017 онд Хятадын засгийн газар криптовалют арилжаанд хориг тавьсны дараа тус пүүс улс дахь бүх үйл ажиллагаагаа зогсоож, нүүлгэн шилжүүлж, дараа нь yэрээ өөрчлөв. Бирж нь 10 сая гаруй хэрэглэгчтэй.

Гурван өдрийн дотор гурван удаагийн хакер халдлага болов

Zb.com сайтыг хакердсан нь зөвхөн наймдугаар сард тохиолдсон гурав дахь хакер халдлагын тохиолдол болж байна. Өмнө нь Номад гүүр хакердуулж, халдагч нар протоколын сангаас бараг 200 сая долларын криптог хулгайлж чаджээ.

Солана сүлжээ мөн 8-р сарын 3-нд олон сая долларын хакер халдлагын хохирогч болж, 7700 гаруй хэтэвч халдлагад өртсөн. Эдгээр халдлагад өртсөн түрийвчний алдагдал нь ойролцоогоор 8 сая доллар гэж тооцоолж байна.