Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB сүүлийн үеийн мэдээ

2022-08-09


Shibburn вебсайтын мэдээллээс үзэхэд 7-р сар эхэлснээс хойш 5.3 тэрбум гаруй SHIB шатаагдсан байна.

Үүнээс гадна өнгөрсөн 24 цагийн дотор 135,418,982 SHIB токен шатжээ.

Шиба Ину 7-р сарыг 13%-ийн өсөлттэй дуусгалаа

Шиба Ину 7-р сарыг 13.04%-ийн өсөлтөөр хаасан нь 2022 оны 2-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнд Шиба Инугийн шатаалт бага зэрэг нөлөөлсөн гэж хэлж болно. Хэдийгээр 5.3 тэрбум SHIB нь асар их харагдаж байгаа боловч энэ нь 64,000 орчим долларын үнэ бүхий SHIB -ийг хэлж байгаа юм.

Сонирхуулхад Шиба Инугийн ахлах хөгжүүлэгч Шитоши Кусама хэлэхдээ их хэмжээний шатаалт хийхэд "олон нийтийн жинхэнэ хүчин чармайлт" байх хэрэгтэй гэжээ.

Шиба Ину сүүлийн 24 цагийн дотор 4.35%-иар өсч, 0.0000124 доллараар арилжаалагдаж байна.