Монголын анхны крипто мэдээний сайт

Бретт Харрисон: Крипто зах зээл илүү хурдан сэргэж магадгүй

2022-06-21


АНУ-ын FTX-ийн ерөнхийлөгч Бретт Харрисон хэрэв зохицуулалт тодорхой болвол криптовалютын зах зээл илүү хурдан сэргэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд энэ нь уламжлалт институциональ хөрөнгө оруулагчдыг татах болно гэжээ.

Нэмж дурдахад, Харрисон хэлэхдээ крипто фьючерс болон опционы зах зээл илүү хүчирхэг болж, илүү олон хөрөнгө оруулагчдыг татна гэдэгт итгэлтэй байгаа аж. Цаашлаад энэ нь савлагааг бууруулж, томоохон пүүсүүд криптод хөл тавихад хялбар болно гэжээ.

Түүнчлэн, FTX-ийн тэргүүн биткойны ETF-ыг батлах нь бухын улирлыг эхлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш 20,000 ам.доллараас бага зэрэг давж байна. Үүнээс гадна зарим шинжээчид биткойныг энэ долоо хоногт 30,000 доллар хүрнэ гэж дүгнэжээ.