Монголын анхны крипто мэдээний сайт

Виталик Бутерин Tornado Cash ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрөв

2022-08-10


Ethereum-ийн үүсгэн байгуулагч Виталик Бутерин энэ оны эхээр Украинд мөнгө хандивлахдаа одоо хориг тавигдсан байгаа "Tornado Cash"-ыг биечлэн ашигласан гэдгээ мэдэгдэв.

Мягмар гарагт твиттер хуудсандаа Жефф Колеман Украинд хандив өгөхдөө Tornado Cash ашигласан хүмүүсийг ил болгохыг уриалав. Tornado Cash нь хэрэглэгчдийн сүлжээн дэх гүйлгээний нууцлалыг хадгалахад тусалдаг Ethereum-ийн протокол юм.

Үүний хариуд Виталик өөрийгөө жишээ болгож "Би Украйнд хандивлахын тулд Tornado Cash ашигласан гэдгээ нуухгүй" гэжээ.

Даваа гарагт АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба Tornado Cash-д хориг тавьсан. Тус хэлтэс 2019 оноос хойш уг протокол долоон тэрбум гаруй долларын хууль бус криптог угаасан гэж мэдэгдэв.

Гэсэн хэдий ч Circle-ийн гүйцэтгэх захирал Жереми Аллайр зэрэг крипто салбарын удирдагчид ийнхүү хориг тавьсан нь блокчэйн ертөнц дэхь санхүүгийн нууцлал, аюулгүй байдлыг зөрчиж байна гэв.