Монголын анхны крипто мэдээний сайт

Hotbit биржийн үйл ажиллагааг зогсоож, хөрөнгийг нь царцаажээ

2022-08-11


Пүрэв гарагт Hotbit криптовалютын бирж "арилжаа, орлого, зарлагаа түр зогсоосон" гэж мэдэгдсэн бөгөөд дахин эхлүүлэх хугацаагаа дурьдаагүй байна. Энэ талаар Hotbit хэлэхдээ:

"Энэ оны 4-р сард ажлаасаа гарсан Hotbit-ийн удирдлагын хуучин ажилтан 2021 онд эрүүгийн хууль зөрчсөн гэж сэжиглэгдэж байгаад Hotbit-ийн төсөлд энэ талаараа мэдэгдэлгүй ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд Hotbit-ийн хэд хэдэн ахлах менежер шүүхэд дуудагдсан. 7-р сарын сүүлчээс хойш хууль сахиулах байгууллагын мөрдөн байцаалтад оролцож байна. Цаашилбал, хууль сахиулах байгууллага Hotbit-ийн зарим хөрөнгийг царцаасан нь Hotbit-ийг хэвийн ажиллуулахад саад болсон" гэжээ.

Тус фирм үргэлжлүүлэн хэлэхдээ бусад ажилтнууд нь хууль бус үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэж мэдэгджээ.

Царцаасан хөрөнгийн талаар Hotbit хэлэхдээ:

"Бүх хэрэглэгчдийн хөрөнгө Hotbit дээр аюулгүй байгаа. Хөрөнгийг хэвийн болгосон даруйд Hotbit хэвийн үйлчилгээгээ үргэлжлүүлнэ. Бид хууль сахиулах байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Гэсэн хэдий ч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, тэдэнтэй манай өмгөөлөгч тасралтгүй холбогдож, мөнгө гаргах хүсэлт гаргаж байна" гэжээ.

Hotbit нь одоогоор Хонг Конгод төвтэй.

Арилжааг зогсоосны үр дүнд гүйцээгүй бүх захиалга цуцлагдаж, хөшүүрэгтэй позицууд хаагдах болно. Үүний зэрэгцээ, Hotbit дахин хэвийн ажиллах үедээ хэрэглэгчдэд зориулсан "нөхөн олговрын төлөвлөгөө"-өө нийтлэх болно гэж мэдэгджээ.