Монголын анхны крипто мэдээний сайт

CryptoPunks-ийн арилжааны хэмжээ нэг шөнийн дотор 25%-иар өсөв

2022-08-12


CryptoPunks бол 2021 онд болон 2022 оны эхний хэдэн сарын турш зах зээлийг өдөөсөн NFT-ийн хамгийн алдартай цуглуулгуудын нэг юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд арилжааны хэмжээ өсч эхэлсэн нь хэрэглэгчид NFT зах зээлийг дахин сонирхож байгааг илтгэж магадгүй юм.

DappRadar мэдээлэхдээ, CryptoPunks NFT цуглуулгын сонирхол сүүлийн хоёр хоногт огцом нэмэгдэж байгаа гэв.

Цуглуулгын нийт арилжааны хэмжээ сүүлийн 24 цагийн дотор 25 орчим хувиар өсөж, 1.7 сая долларын NFT зах зээл дээр арилжаалагдсан байна.

Хэдийгээр энэ тоо тийм ч их сонсогдохгүй байгаа ч өнөөдрийн CryptoPunks-ийн шал үнэ ойролцоогоор 75 ETH болж өссөнийг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн худалдаа бүрийн дундаж үнэ ойролцоогоор 100 ETH байв.

Мөн сүүлийн 24 цагийн дотор зарагдсан хамгийн үнэтэй CryptoPunks нь 340,000 доллар буюу 200 ETH-ийн үнэтэй байв.